Үйлчилгээний нөхцөлүүд

Санчир.ком сайт нь таньд дараахь нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд манай хэрэглэгчид мөн эдгээр нөхцөлд захирагдан үйлчлүүлэх болно. Манай нөхцөлүүдэд ямар нэгэн өөрчлөлт ороход бид таньд урьдчилан сануулга өгөхгүй. Та манай үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг манай цахим хуудаснаас унших боломжтой.

Үйлчилгээнүүд
Манай одоогийн болон цаашид нэмэгдэх бүх үйлчилгээ нь энэ үйлчилгээний нөхцөлд хамрагдах болно. Эдгээр үйлчилгээнүүдийг ашиглах явцад таньд аль болох төвөг удахгүйгээр хийгдсэн манай үйлчилгээний нэг хэсэг болох зар сурталчилгаануудыг таньд харуулах бөгөөд эдгээр реклам сурталчилгааны тухай дэлгэрэнгүй мэдэх нь таны эрх юм. Манай цахим хуудас дээрхи өөр гуравдагч этгээдийн сурталчилж байгаа үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүнд бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Манайх хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүдэн хэрэглэгчид үүсэж болох аливаа зүйлд хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч нь өөрийн бүхий л үйлдлийг өөрөө хариуцах болно.

Бүртгэлийн зарчим
Хэрэглэгч нь манай үйлчилгээг хэрэглэхээр манайд бүртгүүлэхдээ манай бүртгэлийн хуудсанд өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж өгч тэдгээрийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй. Хэн нэгэн хэрэглэгчийн оруулсан шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа байх эсвэл бид таны мэдээллийг худлаа гэдгийг шалтгаантайгаар сэжиглэвэл Санчир.Ком нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээ татгалзах эрхтэй.

Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал
Та манай үйлчилгээнд бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй Санчир ID гэж нэрлэгдэх хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох болно. Та аль болох хэрэглэгчийн нэр нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу! Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү!

Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгчийн өөрийн бичиж оруулсан сэтгэгдэл, оруулсан зураг, хэлэлцүүлэгт бичсэн бичлэг, онигоо, мэдээ болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. Санчир.Ком нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон манай сүлжээнд учруулсан ямар нэгэн хохиролыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. Санчир.Ком нь сүлжээн дэхь ямар нэгэн байдлаар энэхүү үйлчилгээний нөхцөл болон бусад хууль дүрмийг зөрчсөн зүйлийг хориглох эрхтэй (үүрэгтэй биш!). Та манай үйлчилгээг зориулалтаас бусдаар хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах үйл ажиллагаа үйлдэх, бусдын нэр хүнд хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжилох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөн и-мэйл илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр бүхий л шатны хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглах хориотой! Эдгээр болон бусад нөхцөлд Санчир.Ком нь тухайн гишүүний эрхийг хасах үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй!

Зарах хориотой
Хэрэглэгч нь манай үйлчилгээ, түүний аль нэг хэсгийг дахин зарах, ашиг олох зорилгоор хэрэглэх эрхгүй.

Хориотой мэдээлэл
Сайтад садар самууныг сурталчилсан порно зураг мэдээлэл, бусдын нэр хүндэд халдсан гэх мэт ямар нэгэн хууль бус мэдээлэл оруулахыг хатуу хориглоно. Энэ хариуцлагыг мэдээлэл оруулсан хэрэглэгч хүлээнэ. Уг хэрэглэгчийн Эрхийг хаах, IP ban хийх хүртэл арга хэмжээ авах болхыг анхаарна уу.

Холбоос болон сурталчилгаа
Манай үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад таньд тохиолдож болох манай түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон хэрэглэгч таны хоорондох харилцаанд Санчир.Ком хариуцлага хүлээхгүй. Мөн манай үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар таны олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Санчир.Ком өмчлөгчийн эрх
Санчир.Ком сайтын үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.

Эдгээр бүх үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн үед та манай сайтаар үйлчлүүлэх боломжтой болох ба энэ нөхцөлүүд нь таныг манай сайтад нэвтрэн орж хэрэглэж, мэдээлэл үзэж эхлэх үеэс шууд үйлчилж эхлэх болно.